Тесла-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг өслөө.
Tesla компанийн 3-р улирлын ашиг хүлээлтээс давж, хувьцааны ханш нь 12%-иар өслөө. Тодруулбал, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.72 ам.доллар ($2.51 тэрбумын цэвэр ашиг) болж шинжээчдийн $0.59 ($2.01 тэрбумын цэвэр ашиг) хүлээлтээс давжээ.
Тайлангийн үеэр Elon Musk 2025 онд Калифорни, Техас мужид автомат жолоодлоготой такси үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан байна.
Elon Musk ба Сонгууль
Tesla компанийн хувьд 2024 оны 10 сард шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлтдээ анхаарсан бол Elon Musk сонгуулийн ажилд идэвхтэй оролцож байна.
Тэрээр Donald Trump-ийн сонгуулийн кампанит ажилд хэд хэдэн удаа оролцсоноос гадна 75 сая ам.долларыг хандивлажээ.
Trump-ийн хувьд цахилгаан болон автомат жолоодлоготой машинд эргэлзэж буйгаа хэдэнтээ илэрхийлсэн ч Elon Musk түүнд дэмжлэг үзүүлсээр байна.
----------------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй