Газрын тосны ханшийг 60%-ийн магадлалтай тодорхойлох хүчин зүйлс
Одоогоор түүхий газрын тосны фьючерсийн үнэ ойролцоогоор 75 орчим ам.долларт тогтсон ч цаашид хэрхэх нь тодорхойгүй, хүлээлтийн байдалд байна. Саудын Арабын газрын тосны орлого буурч, Хятадын газрын тосны эрэлт өсөлт саарсан нь үнийн өсөлт, бууралтад нөлөөлж, зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдсээр байгаа юм.
Цаашид АНУ-ын сонгуулийн үр дүн хэрхэн гарах, Хятадын эрчим хүчний хэрэглээ өсөх эсэх, OPEC+ үйлдвэрлэлийн зохицуулалт, мөн геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж зах зээлийн чиглэл тодорхой болох юм.
Үнийн өсөлтийг богино хугацаанд дэмжиж буй хүчин зүйлс
- Хятадын эдийн засгийн дэмжлэг: Хятад улс эдийн засгаа өсгөх зорилготой арга хэмжээнүүд авч байгаа нь газрын тосны үнийг өсгөж болзошгүй.
- Ойрх Дорнодын байдал: Израил Иранд хариу цохилт өгч магадгүй байгаа нь бүс нутгийг тогтворгүй болгож, эрчим хүчний нийлүүлэлтэд саад учруулснаар үнэ өсөх магадлалтай.
Үнийн бууралтад нөлөөлж буй хүчин зүйлс
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж байгаагаас инфляц өсөж, эдийн засаг удаашрах магадлалтай.
- OPEC+ үйлдвэрлэлийн нэмэгдэлт: OPEC+ 12 сараас газрын тосны үйлдвэрлэлээ нэмэхээр төлөвлөж байгаа нь зах зээлд илүүдэл үүсгэж, үнэ буурах магадлалтай.
-----------------------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй