Хойд Солонгос ОХУ руу 3000 цэрэг илгээснийг АНУ баталлаа.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Хойд Солонгосоос Украины эсрэг тулаанд оролцуулахаар ОХУ руу цэрэг илгээж буй ноцтой асуудал үүссэн” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр шинжээчид үүнийг нотлох хэд хэдэн нотолгоог олсон гэжээ.
Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Хойд Солонгосын 3000 орчим цэрэг ОХУ-ын 3 баазад бэлтгэл хийж байна” гэж мэдэгдээд байна.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба дээрх мэдээлийг баталснаас гадна 12 сар гэхэд нийт 10,000 цэрэг илгээнэ гэж таамаглаж байгаа юм.
Гэхдээ одоогоор Хойд Солонгосын цэргүүд Украины эсрэг тулаанд Оросын цэргүүдтэй хамтарч оролцох эсэх эсвэл сургагч, зөвлөхөөр ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй