NYSE: Арилжааны цагийг сунгана
Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж (NYSE) арилжааны үндсэн системүүдийн нэг болох ETF болон хаалттай сангуудыг арилжаалдаг Arca платформын арилжааны цагийг 22 цагийн турш үргэлжилдэг болгон сунгаж, дэлхийн зах зээл дээрх АНУ-ын хувьцааны эрэлтийг хангахаар зорьж байна.
Өдөр тутмын арилжаа өглөөний 1:30-аас оройн 11:30 цаг хүртэл явагдаж, амралтын өдрүүдэд зогсох юм.
NYSE-гийн энэхүү алхам нь уламжлалт арилжааны цагийн хязгаарыг давж, хувьцаа, ETF, хаалттай сангуудад тэлэх боломж олгож байна.
Цар тахлын дараа арилжааны цагийг сунгах эрэлт нэмэгдэж, Robinhood, Interactive Brokers зэрэг компаниуд 24 цагийн арилжааг дэмжиж эхэлсэн. NYSE-ийн хувьд 24/7 арилжааг эхлүүлэх судалгаа хийж, дэд бүтэц, тогтвортой байдлыг хангахад анхаарч байна.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй