Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Овоот коксжих нүүрсний төслийн Aspire Mining компани 14.9 сая$-ын нөөцтэй. 

Овоот коксжих нүүрсний төслийн Aspire Mining компани 14.9 сая$-ын нөөцтэй. 

Овоот коксжих нүүрсний төслийн Aspire Mining компани 14.9 сая$-ын нөөцтэй. 


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Овоот коксжих нүүрсний төслийг эзэмшигч Aspire Mining компани 2024 оны III улирлын тайландаа 14.9 сая ам.долларын бэлэн мөнгө, хөрөнгө оруулалтын нөөцтэй, ямар нэгэн өр, төлбөргүйгээ тусгажээ.  

Aspire Mining компани Монголын эрх баригчдаас Овоотын нүүрсний төслийн нүүрс боловсруулах, угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх гол зөвшөөрлүүдийг авсан байна.  

Тус уул уурхайн лиценз нь 2042 он хүртэл хүчинтэй, 20 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгах боломжтой ажээ.  

Aspire Mining компани 2024 оны III улиралд  дэд бүтэц, орон нутгийн харилцаа холбооны хөгжүүлэлтэд 0.38 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин хувьцааны ханш нь 3.33 хувиар буурч, 0.29 австрали долларын ханштай байна.  

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.