AMD компанийн дата төвийн орлого III улиралд 3.5$ тэрбумд хүрчээ.
3 улирлын санхүүгийн үзүүлэлтүүд хүлээлтэд хүрлээ
AMD компанийн 2024 оны III улиралд тохируулсан хувьцааны ашгийн үзүүлэлт (EPS) 0.92 ам.доллар, орлого нь 6.8 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн хүлээлттэй нийцэв. Өнгөрсөн жилийн мөн үед AMD-ийн хувьцааны ашиг 0.70 ам.доллар, орлого нь 5.8 тэрбум ам.доллар байжээ.
Бизнесийн өсөлтийн хэтийн төлөв
AMD компанийн Гүйцэтгэх захирал Lisa Su “Цаашид компани нь үйлчлүүлэгчид болон бизнесийн салбарт зориулсан дата төвийн үйлчилгээнээс өндөр өсөлт хүртэх боломжтой” гэж онцолсон байна.
Тус компанийн дата төвийн бизнесийн орлого III улиралд 3.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн хүлээлт болох 3.46 тэрбум ам.долларыг давж, өмнөх оны 1.59 тэрбум ам.доллартай харьцуулахад огцом өсжээ.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй