Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ханш нь пуужиндаж буй АЛТ

Ханш нь пуужиндаж буй АЛТ

Ханш нь пуужиндаж буй АЛТ


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож, эдийн засгийн үзүүлэлтүүд суларч байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор алтыг илүүд үзэж байна.  

Улмаар алтны үнэ 2780 буюу бүх цаг үеийн дээд ханшид хүрч, цаашид 2800-2850 ам.долларт хүрэх өндөр магадлалтай боллоо.  

Сонгуулийн тодорхойгүй байдал-Өрийн эрсдэл 

АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн ширүүхэн өрнөж байна. Шинжээчдийн дийлэнх нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Donald Trump-ийг ялах магадлал илүү өндөр гэж үзэж байна.  

Тэд хэрэв Trump ялснаар Бүгд найрамдах нам конгресст давамгайлбал, АНУ-ын өр ирэх 10 жилд 7.5 их наяд ам.доллароор өсөж болзошгүй гэж  үзэж байгаа юм.  

Энэхүү өрийн хэмжээ нэмэгдэж болзошгүй гэсэн хүлээлт нь алтны үнийг тогтвортой өсгөж буй гол хүчин зүйл болж байна. 

ХНС-Шийдвэр 

Энэ 7 хоногт АНУ-ын эдийн засгийн чухал үзүүлэлтүүд зарлагдаж эхэлсэн бөгөөд 9 сарын ажиллах хүчний нөөцийн тоо 2021 оны 1 сараас хойших хамгийн бага түвшинд хүрээд байна.  

Энэ нь хөдөлмөрийн зах зээл аажмаар суларч буйг илтгэж, ХНС-аас 11 сард бодлогын хүүг дахин бууруулж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.