Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Технологийн акулуудын тайлан ба  AI өрсөлдөөн

Технологийн акулуудын тайлан ба  AI өрсөлдөөн

Технологийн акулуудын тайлан ба  AI өрсөлдөөн

Өчигдөр Microsoft болон Meta компаниуд зах зээл хаагдсаны дараа 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа зарласан бөгөөд үр дүнгийн нөлөө нь өнөөдөр зах зээл нээгдэхэд илэрнэ.

Тайлан-Өсөлттэй

  • Microsoft-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) 3.30 ам.доллар, орлого нь 65.6 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас давжээ. Өнгөрсөн оны мөн үед EPS нь 2.99 ам.доллар, орлого нь 56.5 тэрбум ам.доллар байсан юм.
  • Meta-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) нь 6.03 ам.доллар, орлого нь 40.5 тэрбум ам.долларт хүрсэн нь таамаглалаас өндөр байв. Өнгөрсөн оны мөн улиралд Meta EPS нь 4.50 ам.доллар, орлого нь 34.1 тэрбум ам.доллар байжээ.

Төлөвлөгөө-Хөрөнгө оруулалт

  • Microsoft-ийн амжилтын гол хөшүүрэг нь үүлэн технологи, тэр дундаа хиймэл оюун ухааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт байв. Microsoft нь OpenAI-д ихээхэн хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь компанид хурдацтай хөгжиж буй AI зах зээлээс давуу тал хүртэх боломжийг олгож байгаа юм. 
  • Meta 2025 онд капиталын зардал ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ гэж мэдэгдсэн ба 4-р улирлын орлого нь 45 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.  

Хувьцааны өсөлт-AI өрсөлдөөн:

Meta-ийн хувьцаа энэ онд 66%-иар өссөн бөгөөд AI салбарт Google, Microsoft, Amazon-той өрсөлдөх томоохон компани юм. Сүүлийн 3 сард Meta-ийн хувьцаа 26%-иар өссөн бол Amazon 25%, Google 21%, Microsoft 15%-ийн өсөлт үзүүлжээ. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.