CU-ийн цэвэр орлого 434 тэрбум төгрөгт хүрэв
ТОП-20 индекст багтдаг Премиум Нэксус ХК (CUMN) нь 2024 оны 3-р улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
- Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өсөж, 434 тэрбум төгрөгт хүрэв.
- Компанийн цэвэр ашиг эхний 9 сарын байдлаар 26.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 52.2 тэрбум төгрөгөөр ихсэж, 6.1 хувийн цэвэр ашгийн маржинтай гарлаа.
- Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 262.9 тэрбум төгрөг болж өсөөд байна.
Нийт сүлжээ дэлгүүрүүдийн хувьд өдрийн дундаж борлуулалтын хэмжээ 22.7 хувиар өсөж, сагсны үнийн өсөлт 16.5 хувиар нэмэгдлээ. Үүнээс үзэхэд 2024 оны 8-р сарын байдлаар инфляц 6.5% байхад сагсны үнэ 16.5 хувиар өссөн нь бодит худалдан авагчдын сагсны хэмжээ 10 орчим хувийн өсөлт үзүүлснийг харуулж байна.
Тайлант хугацаанд 22 салбар шинээр нээж, нийт 415 салбар дэлгүүрүүдтэй болжээ.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй