Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 50.1 болж өслөө.
Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 10 сард 50.1 болж өслөө. Энэ нь төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого нь үр нөлөөгөө өгч эхэлснийг харуулж байна.
PMI (Purchasing Managers' Index) нь үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын зах зээлийн үйл ажиллагааны өсөлт, уналтыг хэмжих индекс бөгөөд 50-аас дээш байх нь эдийн засгийн өсөлтийг илтгэдэг.
|
Тухайлбал, PMI 50-аас дээш гарвал зах зээл дээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, компаниудын үйлдвэрлэл болон худалдан авалт өсөж байгааг илтгэнэ.
Мөн эдийн засаг өсөх, ажлын байр нэмэгдэх, хэрэглэгчдийн зарцуулалт өсөх хандлагатайг харуулдаг юм.
Харин эсрэгээр, PMI 50-аас бага байвал эдийн засгийн агшилт буюу унаж байгааг илтгэх бөгөөд компаниудын худалдан авалт, үйлдвэрлэл буурч байгааг харуулна.
PMI үзүүлэлтийг эдийн засгийн хэтийн төлөвийг урьдчилан таамаглахад ашигладаг бөгөөд төв банкнууд болон хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахдаа харгалздаг.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй