Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

МУ-ын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.долларт хүрлээ.  

МУ-ын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.долларт хүрлээ.  

МУ-ын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.долларт хүрлээ.  

Арван сард Монгол Улсын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 0.87 хувиар өслөө. Энэ нь 9 сард 4.66 тэрбум ам.доллар хүртэл буурсан нөөцөөс өссөн дүн бөгөөд 2022 оны мөн үеэс өндөр байна. 

10 сард Монголбанкнаас нийт 795.2 сая ам.долларыг дуудлага худалдаагаар арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой байв.  

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, олон улсын валютын зах зээлд хэлбэлзэл үүсэх эрсдэлтэй байгаа үед гадаад валютын нөөц нь улс орнуудад   хамгаалалтын чухал хэрэгсэл болж байна.  

Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв Donald Trump ерөнхийлөгч болж худалдааны дайн дахин эхэлбэл Азийн валютууд суларч болзошгүй байгаа юм. 

Монгол Улсад 10 сард импорт эрчимжиж, улирлын нөлөөллөөс шалтгаалсан валютын зардал нэмэгдсэн нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.