Nvida компани Intel-ийн оронд Dow Jones индекст орно
Nvidia компани 2024.11.08-ны арилжааны цаг эхлэхээс өмнө Dow Jones Industrial Average /DJIA/ индексэд орж, Intel компани 25 жилийн дараа хасагдах болсноор чип үйлдвэрлэлийн зах зээлд маш том өөрчлөлт авчирлаа.
Чип үйлдвэрлэлийн салбарт давамгайлж байсан Intel компани Тайваний TSMC-д үйлдвэрлэлийн давуу байдлаа алдаж, AI-д хөрөнгө оруулаагүйн улмаас технологийн шинэлэг шийдэлгүй болсны улмаас үнэ цэнээ алдаж эхэлсэн юм.
Улмаар энэ онд Intel-ийн хувьцааны ханш 54%-иар буурч, DJIA индексийн хамгийн бага үнэтэй, хамгийн муу үзүүлэлттэй хувьцаа болжээ.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй