Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Xanadu Mines компани нэмэлт хөрөнгө оруулалт татна

Xanadu Mines компани нэмэлт хөрөнгө оруулалт татна

Xanadu Mines компани нэмэлт хөрөнгө оруулалт татна

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нэмж 100 сая хувьцаа гаргаж, 5.5 сая ам.доллар босгохоор боллоо. Нэгж хувьцаагаа 0.055 ам.доллароор санал болгож буй нь аравдугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханшнаас 14.1 хувиар хямд дүн болж байна.

Xanadu Mines-ийн энэхүү санал дотоодын болон олон улсын болон институцийн хөрөнгө оруулагчдаас өндөр дэмжлэг авсныг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн бусад боломжит стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус компани хөрөнгө босгох саналаа өргөтгөж магадгүй гэдгээ тодотгосон байна. Тухайлбал: Xanadu Mines-ийн 19.4 хувийг эзэмшдэг Zijin Mining Group үүнд оролцох боломжтой.

Xanadu Mines-ийн хувьд татан төвлөрүүлсэн хөрөнгөө зэс-алтны Улаан уул, никель зэсийн Сант толгой төслүүддээ зарцуулахаас гадна шинэ төсөл эзэмших болон хайгуулын ажилдаа голлон зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 6.67 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.