Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль

АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль

АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль

Эрин үеийг тодорхойлж магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар 11 дүгээр сарын таванд буюу Монголын цагаар мягмар гарагийн орой эхэлж, лхагва гарагт үр дүн нь гарна. Сурталчилгааныхаа сүүлийн өдрийг нэлээд завгүй өнгөрүүлсэн нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нарын өрсөлдөөн АНУ-ын орчин үеийн сонгуулийн түүхэнд байгаагүй ширүүн байх төлөвтэй. 

АНУ-ын улс төр, эдийн засгийн бодлогын хоёр туйлыг төлөөлж буй хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан бай зах зээлд өндөр савлагаа үүсэх магадлалтай тул “Wall Street” урт, нойргүй шөнөд бэлтгэж байна. Тухайлбал: “JPMorgan Chase” банк арилжааны идэвхжил, савлагааг саадгүй давж гарахаар Европ, Азид ажиллах хүчээ нэмэгдүүлж байгаа бол “Goldman Sachs” Нью-Йорк дахь салбартаа борлуулалт, арилжааны багийн олон зуун ажилтнаа уртасгасан цагаар ажиллуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.