Ирэх жилүүдэд зэсийн ханш өсөх төлөвтэй байна
Америкийн хөрөнгө оруулалтын банк аж үйлдвэрийн салбарын өсөлт, ялангуяа эрчим хүчний салбар дахь үйлдвэрлэлд 2025 оны сүүлийн хагас жилд 200.000 тонн зэс дутагдах төлөвтэй байна гэсэн нийлүүлэлтийн урьдчилсан таамаглал гаргажээ.
Америкийн хөрөнгө оруулалтын банк /UBS/ Лондонгийн металлын бирж дээр 2025 онд нэг тонн зэс 10500 ам доллар, 2026 онд 11000 ам.доллар байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Ойрын хоёр жилдээ зэсийн зах зээлд өөдрөг төсөөлөлтэй байна. Хэдийгээр ханш богино хугацаанд буурах үнийн дарамт байгаа хэдий ч ерөнхийдөө өсөлтийн хандлагатай байна хэмээн найдаж байна.
Зэсийн бизнес эрхлэгчид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл мөн хиймэл оюунд тулгуурласан технологийн компаниудын өсөлт зэсийн үнэ ханшийг өөдрөгөөр төсөөлөхөд хамгийн гол түлхэц үзүүлсэн гэж Америкийн хөрөнгө оруулалтын банкууд үзэж байна.
Мөн АНУ, ЕХ-ны орнуудын зэсийн эрэлт ч өсөх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч 2024 оны сүүлээр зэсийн баяжмал үйлдвэрлэгч компаниуд бага зэрэг алдагдал хүлээж, нийлүүлэлт бурах төлөв ажиглагдахыг үгүйсгэхгүй байна.
Хятадын зах зээлд нийлүүлэх хөнгөн цагаан болон хөнгөн цагааны баяжмалын фьючерсийн дундаж үнэ ирэх онд нэг тонн нь 19000 юань, 3600 юань байна гэж таамаглаж байна. Нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор хөнгөн цагааны үнэ энэ сард түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнийг хятадын хөнгөн цагааны гол импортлогч Гвинейд экспортон дээр асуудал гарснаас үүдэлтэй, түр зуурын үнийн хөөрөгдөл гэж тайлбарлажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй