Nvidia дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо.
Өчигдөр Nvidia-ийн хувьцааны үнэ 2.8%-иар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.42 их наяд ам.долларт хүрснээр Apple-ийн 3.37 их наяд ам.долларын үнэлгээнээс давсан байна. Технологийн аварга Apple-ийн хувьцаа 0.4%-иар өссөн боловч Nvidia-тэй өрсөлдөхөд хангалтгүй байлаа.
Мөн энэ долоо хоногийн баасан гарагт Nvidia Dow Jones Industrial Average индекст Intel-ийн оронд орох юм.
“Nvidia” компани нь “OpenAI”-ийн “ChatGPT” зэрэг дэвшилтэт хиймэл оюун ухааны программ хангамжийг хөгжүүлэх, ашиглахад шаардлагатай GPU-ийг голлон нийлүүлдэг. Сүүлийн 5 жилд тус компанийн хувьцаа 2700 гаруй хувиар өсөж, зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй