Биткойн түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоолоо.
Криптовалютын салбарыг дэмжихээ илэрхийлсэн Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын саналыг авсан. Энэ үед тэргүүлэгч криптовалют болох Биткойны ханш 75,060 ам.долларт хүрч дээд амжилт тогтоолоо.
Шинжээчид Камала Харрис сонгуульд ялалт байгуулбал Биткойны ханш буурах эрсдэлтэй гэж таамаглаж байсан бол Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялсан тохиолдолд ханш өснө гэж үзэж байсан.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг крипто салбарт хамгийн чухал нөлөөтэй сонгууль гэж үзэж байгаа бөгөөд Д.Трамп сонгуульд ялж, биткойны ханш бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй