Tesla-ийн хувьцаа (TSLA) сонгуулийн дараа 15%-иар өслөө.
Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Трампын кампанит ажлыг идэвхтэй дэмжиж байсан бөгөөд Трамп өчигдөр сонгуульд ялалт байгуулснаа зарлах үеэрээ Маскийг "супер суут хүн" хэмээн хэлсэн юм.
Мөн “Бид суут хүмүүсээ хамгаалах ёстой. Бидэнд тийм олон суут хүмүүс байхгүй шүү дээ” гэж хэлжээ.
Сонгуулийн кампанит ажилд Маск нийт 132 сая гаруй ам.долларын хандив өргөсөн юм. Цаашид Маск бодлогын шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх эсэх нь тодорхойгүй боловч шинжээчид Трампын бодлого Tesla компанид эерэгээр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Мэдээж ирэх жилүүдэд АНУ-ын технологийн салбар болон сансрын судлалын салбарыг улам өргөжүүлэхэд Трамп болон Маскын хамтрал чухал нөлөөг үзүүлэхээр харагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй