Монгол улс Alibaba Group хамтран ажиллана
"Монгол, Хятадын аялал жуулчлал болон дижитал шилжилтийг шинэ шатанд хүргэх чиглэлээр Монгол Улс, Alibaba Group хамтран ажиллана"
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Alibaba Group”-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн Олон нийттэй харилцах захирал Вэнь Жя Тан-тай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Энэхүү уулзалтаар “Alibaba Group” нь Монгол Улстай хүний нөөцийн чадавхжуулалт, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Мөн цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалтаас гадна “Flipig” платформыг түшиглэн Монгол, Хятадын аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх боломжийг Монголын төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй