Jerome Powell: Сонгуулийн үр дүн бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөхгүй.
ХНС бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулсан нь таамаглалын дагуу гарсан үзүүлэлт боллоо. Ингэснээр бодлогын хүүгийн 4.50-4.75%-ийн хооронд болгож, дараалан хоёр дахь удаагийн хүү бууруулах шийдвэр болоод байна.
Мэдээж энэхүү шийдвэр нь тогтвортой үнийн түвшин болон бүрэн ажил эрхлэлтийг хадгалах зорилгын хүрээнд гаргаж байгаа бодлогын нэг юм.
Үүний зэрэгцээ, ХНС-ийн тэргүүн Jerome Powell-н ирээдүйд уг ажлаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тэрээр 2026 оны 5-р сард бүрэн эрхээ дуусгах бөгөөд шинээр ерөнхийлөгч болсон Trump түүний халааг солих шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Trump Powell-г албан тушаалд томилсон боловч, тэрээр 3 дахь удаагаа сонгохгүй байх гэж таамаглаж байна.
Мөн Donald Trump-н мөрийн хөтөлбөрт импортын бараанд өндөр тариф ногдуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, цагаачлалыг хязгаарлах зэрэг бодлого нь инфляцыг илүү өдөөх боломжтой байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй