10-р сард МУ-ын инфляц 7%-д хүрлээ.
10-р сард Монгол Улсад инфляц 7%-д хүрч, өмнөх сараас 0.3 нэгж хувиар нэмэгджээ.
Тус хугацаанд хүнсний бараа, үйлчилгээ, хүнсний бус бараа зэрэг бүлгүүдийн үнэ өссөн байна. Тухайлбал, хүнсний бараа 7.6%-иар, үйлчилгээ 9.2%-иар, хүнсний бус бараа 6.8%-иар өссөн байна. Инфляцын 2.3 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй.
Цахилгаан, дулааны үнийн нэмэгдлээс шалтгаалан инфляцын түвшин оны эцэс гэхэд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ирэх онд Төв банкны зорилтот дээд интервалд хэлбэлзэх хандлагатай гэж Монголбанк мэдээлсэн байна.
Мөн, Монголбанк нь төсвийн алдагдлыг бууруулахгүй тохиолдолд инфляцын өсөлт үргэлжлэх магадлалтай бөгөөд инфляц зорилтот интервалд тогтворжих хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй