Хятад 1.4 их наяд ам.долларын санхүүжилтийн багц батлав.
Хятад улс орон нутгийн засаг захиргааны өрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт 10 их наяд юань буюу 1.4 их наяд ам.долларын санхүүгийн багцыг баталж ирэх жилээс нэмнэ гэж зарлалаа.
Тодруулбал, ирэх 5 жилд жил бүр 800 тэрбум юанийн тусгай бонд гаргаж, нийт 4 их наяд юанийн санхүүжилтийг хийхээр болжээ.
Мөн Ардын Их Хурлаар орон нутгийн засаг захиргааны өрийн хязгаарыг 6 их наяд юаниар нэмэгдүүлэх шийдвэрийг баталсан байна.
Эдгээр шинэ бодлого нь орон нутгийн засаг захиргааны санхүүгийн дарамтыг ихээр буруулж, 2023 оны эцэст 14.3 их наяд юань байсан өрийн хэмжээ 2028 онд 2.3 их наяд юань хүртэл буурч эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж таамаглаж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй