АНУ-ын импортын татвар өсвөл юу болох вэ?
Ерөнхийлөгч Доналд Трамп нийт импортын бараанд 10%, Хятадаас оруулж ирдэг бараанд 60% татвар ногдуулах санаачилга гаргасан нь худалдааны алдагдлыг бууруулах, дотоодын компаниудын үр ашгийг сайжруулах зорилготой.
Эсрэгээрээ зах зээлд нийлүүлэлт багассанаар инфляцыг өдөөх сөрөг талтай. Ялангуяа энэ алхам нь хямд үнэтэй бараа зардаг дэлгүүрүүдэд хүндээр тусах магадлалтай байна.
Тодруулбал, Five Below шиг компаниуд импортын татварын дарамтад өртөж, үнээ нэмэх шаардлагатай болно. Мөн Dollar General, Dollar Tree, Five Below зэрэг дэлгүүрүүдийн хувьцааны үнэ лхагва гарагт хүчтэй унаад байна.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй