Биткойны ханш 81 мянган ам.долларыг давлаа
Криптовалютын салбарынхан крипто дэмжигч Доналд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэмжиж, 119 сая гаруй ам.долларыг зарцуулсан нь дижитал хөрөнгийг дэмжих хууль тогтоомжийг батлуулах зорилготой байв.
Улмаар Доналд Трамп ялалт байгуулж, конгрессийн ихэнх суудлыг Бүгд Найрамдах Нам авснаар хууль эрх зүйн орчин уян хатан болох хүлээлт өсөж, биткойны ханш 81,000 ам.долларын шинэ дээд түвшиндээ хүрлээ.
Тодруулбал, биткойны "Трамп нөлөө" үргэлжилж дэлхийд хамгийн томд тооцогддог биткойны ханш л гэхэд 2024.01.24-ны 38,505 ам.долларын доод үнээс 2 дахин өсөж, Азийн зах зээлд 80,829 ам.доллараар нээгдэж улмаар 81,464 ам.долларт хүрэв.
Мөн Этер (ETH) 3 сарын хугацаанд анх удаа 3,200 ам.долларыг давж 3,192 ам.доллараар үнэлэгдэж байна.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй