Монгол Улсын нүүрсний экспорт өсжээ.
Монгол Улс 2024 оны эхний 10 сард нийт 65.9 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь нийт экспортын 55.3 хувийг буюу 7.3 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн байна.
Экспортын нийт хэмжээ 13.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өсжээ.
Нийт гадаад худалдааны бараа эргэлт 22.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 12.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монгол Улс 2024 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 78 сая тонн хүргэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 10 сарын байдлаар 84.4 хувьд хүрээд байна.
2025 онд нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа ч, БНХАУ-ын шинэ эдийн засгийн бодлогын нөлөөгөөр гангийн эрэлт тогтворжиж, Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй