Super Micro Computer Inc (SMCI) хүнд байдалд орлоо.
NVIDIA компанийн ашигт ажиллагаа сайжрах хэрээр SMCI компанийн орлого ч нэмэгдэж 2024.03 сард хувьцааны ханш нь оройн цэг болох 124 ам.долларт хүрсэн юм. Гэвч одоо SMCI компани хүнд байдалд байна.
АНУ-ын SEC буюу Үнэт цаас биржийн хорооны мэдэгдэл
Тус хорооноос 2024.11.16-ны дотор санхүүгийн тайлангаа дахин нягталж K-10 тайланг гаргаж өгөхгүй бол Nasdaq биржээс хасна гэжээ.
Аудитын компанийн мэдэгдэл
Мөн санхүүгийн тайлан дээр нь ажилласан аудитын Ernst & Young компани 10 сард гэрээгээ цуцлан, цаашид хамтрах боломжгүй гэдгээ зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа SMCI компанийн хувьцаа 40 гаруй хувиар унасан юм.
Хариуцлагагүй компани учраас үнэлгээ нь буурсан.
- Тус компани 2018 онд санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй учраас Nasdaq биржээс түр хугацаанд хасагдаж, 2020 онд дахин бүртгүүлсэн.
- Санхүүгийн зөрчил гаргасан хэргээр буруутгагдаж, орлогоо эрт хүлээн зөвшөөрөх, зарлагаа бууруулж харуулах зэргээр санхүүгийн тайланг зөрчсөн гэж шүүмжлүүлсэн.
Хэрэв тус компани удирдлагын тогтолцоогоо сайжруулж, санхүүгийн тайлангаа ил тод байлгавал хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, үнэ цэн нь эргэн өсгөх боломжтой юм.
Сонирхуулахад NVIDIA-гийн борлуулалтын орлогын 9 гаруй хувийг SMCI дангаар бүрдүүлдэг юм.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй