Биткойны ханшийн савалгаа. Өчигдөр юу болов?
Бутаны засгийн газар өчигдөр 33 сая ам.долларын 367 биткойныг Binance-аар дамжуулан зарснаар ханш нь 90,000 ам.доллароос 2.49%-иар буурч 87,565 ам.долларт хүрлээ.
Сенатор Луммис “Биткойны нөөц үүсгэхийн тулд засгийн газар өөрийн алтны нөөцийн тодорхой хэсгийг зарах ёстой” гэсэн заалт бүхий шинэ хууль санаачлаад байгаа юм.
Блүүмбергийн тооцоолсноор Луммисын хууль батлагдсан тохиолдолд 1 сая биткойны эрэлт үүсэж магадгүй байгаа нь нийлүүлэлтийнх нь 5 орчим хувьтай тэнцэж байна.
Мөн АНУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Майкл Сэйлор “Дээрх хуулийн дагуу биткойн стратегийн нөөц болох нь АНУ-ын худалдан авалтад нийцнэ” гэж онцолжээ.
Харин VanEck, биткойн ирэх улиралд үнийн дээд түвшиндээ хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд бух зах зээлийн циклд орсноор 180 мянган ам.долларт хүрч магадгүйг дурдсан байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй