Ирэх онд газрын тосны зах зээл унах хүлээлттэй байна.
2025 онд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнэ буурах магадлал өндөр байна.
Хэрэв OPEC+ одоогийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байвал зах зээл дээрх илүүдэл 2 дахин өсөж өдөрт 1.6 сая орчим баррельд хүрэх магадлалтай юм. Мөн ихэнх шинжээчид газрын тосны эрэлтийг өдөрт 1 сая баррелиас хэтрэхгүй гэж үзэж байна.
Тиймээс ирэх онд Brent газрын тосны үнэ дунджаар 1 баррель нь 60 орчим ам.долларт байх магадлалтай байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump ажлаа хүлээж авснаар Хятадын эсрэг худалдааны дайн үүсэх эрсдэл үүсэж, үнэ илүү ихээр унах магадлалтай байгаа юм.
Хэдийгээр Хятад нь газрын тос импортлогч томоохон улсын нэг ч эрэлт багасаж, эдийн засаг нь удаан сэргэж байна.
Харин OPEC+ бүлгээс гадуурх АНУ, Канад, Бразил зэрэг томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа нь нийлүүлэлтийн илүүдлийг нэмж, үнийн уналтыг улам гүнзгийрүүлж болзошгүй.
OPEC+ нийлүүлэлтийн таналт үргэлжлэх үү?
OPEC+ нь үнэ буурахаас сэргийлж, нийлүүлэлтээ танах стратегийг удаан хугацаанд барьж ирсэн. Тус бодлогыг 2024 оны 9 сард зогсоох байсан ч 12 сарыг дуустал сунгасан бөгөөд ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Мөн OPEC 2025 онд дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн таамаглалаа өдөрт 1.6 сая баррелиас 1.5 сая баррель болгон бууруулжээ.
АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл
Trump-н засгийн газар АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлд “өрөмд дахин өрөмд” бодлогыг баримталж, эрчим хүчний үнийг хямдруулах зорилт тавьж байгаа юм. Ингэснээр нийлүүлэлт ихэсвэл 1 баррель нь 40 ам.долларт ч хүрэх магадлал өндөр гэж Trump-н шинжээчид үзэж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй