Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Berkshire Hathaway шинэ хөрөнгө оруулалтууд хийж, зарим урт хугацааны эзэмшлээ бууруулжээ 

Berkshire Hathaway шинэ хөрөнгө оруулалтууд хийж, зарим урт хугацааны эзэмшлээ бууруулжээ 

Berkshire Hathaway шинэ хөрөнгө оруулалтууд хийж, зарим урт хугацааны эзэмшлээ бууруулжээ 

 

Berkshire Hathaway Inc. 3-р улиралд Domino’s Pizza Inc. болон Pool Corp. компанийн хувьцааг шинээр худалдан авч, удаан хугацаанд эзэмшиж байсан зарим хөрөнгө оруулалтаа буурууллаа.  

Тэд Domino’s Pizza Inc.-ийн 1.3 сая гаруй ширхэг хувьцааг худалдан авснаар компанийн 3.6 хувийг эзэмших болжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 550 сая ам.доллараар үнэлэгдэж байна. 

Мөн Pool Corp.-ийн 1 хувийг эзэмших хэмжээний хувьцааг 152 сая ам.доллараар авсан байна. Тус компани нь усан сан, бассейны тоног төхөөрөмжийн бөөний худалдааны томоохон дистрибьютер юм. 

Ulta Beauty-ийн хувьцаанаас гарав 

Тэгвэл энэ хооронд Berkshire Hathaway өмнөх улиралд шинээр авсан Ulta Beauty компанийн хувьцааныхаа ихэнхийг зарж, бараг бүр мөсөн гарсан байна. Энэхүү шийдвэрийн дараа Ulta Beauty-ийн хувьцааны үнэ арилжааны цагийн дараа 4 хувиар буурчээ. 

Бусад томоохон эзэмшлүүдээ бууруулав 

94 настай хөрөнгө оруулагч Баффет сүүлийн саруудад Apple Inc. болон Bank of America Corp. зэрэг зарим томоохон хөрөнгө оруулалтаа бууруулсан. Тухайлбал, Apple-ийн хувьцааг 25 хувиар, харин Bank of America-гийн эзэмшлийг 10 хувиар бууруулсан байна. 

Уоррен Баффетийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг дэлхий даяарх хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж, зарим нь түүнийг дуурайдаг. Тиймээс энэ удаагийн мэдээ зах зээлд чухал нөлөө үзүүлж, Domino’s Pizza болон Pool Corp.-ийн хувьцааны үнэ 7 гаруй хувиар өсжээ. 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.