Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Alibaba-ийн ашиг огцом нэмэгдэв 

Alibaba-ийн ашиг огцом нэмэгдэв 

Alibaba-ийн ашиг огцом нэмэгдэв 

 

Alibaba Group Holding-ийн 9 сард эцэслэсэн улирлын тайлангаар  борлуулалтын орлого нь 236.5 тэрбум юаньд, цэвэр ашиг нь 58 хувиар өсөж 43.9 тэрбум юаньд хүрсэн болохыг мэдээллээ. 

Дотоодын цахим худалдааны бизнесийн удаашрал 

Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүдэд Хятадын дотоодын цахим худалдааны бизнесийн өсөлт суларсан нь сөргөөр нөлөөлжээ.

Нийт борлуулалтын орлого 5 гаруй хувиар өссөн ч үүний зөвхөн 1  нэгж хувийг л дотоодын цахим худалдааны борлуулалт эзэлсэн нь шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй. 

Олон улсын цахим худалдааны өсөлт 

Гэсэн ч Lazada болон AliExpress зэрэг олон улсын платформуудын борлуулалт Alibaba-ийн нийт орлогын 35 хувийг бүрдүүлж хүчтэй өсөлт үзүүлжээ. 

Үүлэн тооцооллын бизнесийн сэргэлт 

Түүнчлэн үүлэн тооцооллын салбарын орлого 7 хувиар өссөн нь дотоодын өрсөлдөгчдөдөө алдсан зах зээлийн хувиа эргүүлэн авахад ахиц гарч байгааг харууллаа.

Alibaba-ийн хөрөнгө оруулалттай Ant Group компани тайлант хугацаанд ашиг орлогоо 193 хувиар нэмэгдүүлж, уналтаас гарч чадсан байна. Тус компани зөвхөн энэ улиралд л гэхэд Alibaba Group Holding-д 2.48 тэрбум юанийн ашиг оруулжээ. 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.