Уолл Стритийн брокерууд Хятадын хувьцаанаас болгоомжилж байна
Morgan Stanley, Goldman Sachs зэрэг томоохон брокерын компаниуд Хятадад эдийн засгийн уналт (дефляци) үргэлжилж, геополитикийн байдал хурцдаж, компаниудын ашгийн хүлээлт багассан учраас Хятадын хувьцаануудад илүү болгоомжтой байр сууринаас хандаж байна.
Банкнуудын хүлээлт, Хятадын Засгийн газраас 9 сард эдийн засгаа сэргээх урамшууллын бодлогоо зарласны дараа өөдрөг байсан бол одоо эрс өөрчлөгдсөн байна.
Морган Стэнли юу гэв?
- Хятадын хувьцаануудыг бүс нутгийн хэмжээнд “бага зэрэг доогуур” өсөх боломжтой гэж үнэлсэн.
- MSCI China Index-ийн 2025 оны төгсгөлд хүрэх зорилтот түвшинг 63 гэж тогтоосон нь 11 сарын 15-ны баасан гарагийн хаалтын үнэтэй ойролцоо байна.
- Хятадын засгийн газраас хэрэглээ болон орон сууцны зах зээлийг дэмжих эдийн засгийн томоохон багц хөтөлбөрийг хэрэгжүүлэх магадлал бага гэж үзсэн. Учир нь энэ нь “нийгмийн халамжийн тогтолцоонд дэндүү эрт шилжих” эрсдэл дагуулж болзошгүй гэж тайлбарлав.
Голдман Сакс юу гэв?
- MSCI China Index-ийн зорилтот түвшинг 84-өөс 75 болгон бууруулсан.
- Хятадын хувьцааг дэмжиж байгаа ч АНУ-ын тариф нэмэгдэх магадлал компаниудын орлогыг бууруулна гэж үзсэн.
- Хонконгийн хувьцаануудад өгсөн рейтингээ бууруулж, “бага зэрэг доогуур” гэж үнэлсэн. Үүнд орон сууц, жижиглэн худалдааны салбарын удаашрал, Хятадын эдийн засгийн бодлогын үр дүн Хонконгт нөлөөлөх нь бага гэж үзсэн.
MSCI China Index нь сүүлийн оргил түвшнээс 15%-иар буурсан нь засгийн газрын дэмжлэгийн талаарх хүлээлт замхрах, Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Хятадад ногдуулах тариф нэмэгдэх вий гэх айдастай холбоотой гэж үзэж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй