Криптовалютууд $33.5 тэрбумын орлого олж, дээд амжилт тогтоов.
Криптовалютын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд 2024 онд нийт $33.5 тэрбумын орлого олж дээд амжилт тогтоолоо.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд $2.2 тэрбумын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь криптовалютын зах зээл сэргэж, биткойны үнэ шинэ дээд түвшинд буюу $93,000 давсны дараах үзүүлэлт юм.
Онцлохгүй байхын аргагүй
- CoinShares-ийн тайлан: Криптовалютын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн нийт удирдаж буй хөрөнгийн хэмжээ $138 тэрбумд хүрчээ.
- Биткойн хөрөнгө оруулалт: Биткойнтой холбоотой бүтээгдэхүүнүүд $1.48 тэрбумын хөрөнгө оруулалтыг бүртгэж, Ether-тэй холбоотой бүтээгдэхүүнүүдэд $646 саяын хөрөнгө оруулалт орсон байна.
- Криптовалютуудыг багцалсан бүтээгдэхүүн: Нэг дор хэд хэдэн криптовалют багтаасан бүтээгдэхүүнүүд $19.4 саяын хөрөнгө оруулалтыг алдсан бол Binance-ийн BNB-д суурилсан бүтээгдэхүүнүүд $400,000-ын гаралттай байжээ.
CoinShares-ийн мэдээлснээр 9 сард бодлогын хүүгийн түвшинг бууруулснаас хойш нийт $11.7 тэрбумын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн. Сүүлийн өсөлт нь АНУ-ын Сонгуульд Бүгд найрамдах нам ялалт байгуулж, мөнгөний бодлого сулрахтай холбоотой байж магадгүй гэж үзсэн байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй