Дональд Трамп ба Криптовалют
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп криптовалютыг дэмжигч нэр дэвшигч хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд энэ чиглэлд шинэ алхам хийж магадгүй байна.
Трампын үүсгэн байгуулсан Trump Media & Technology Group (DJT) компани 2021 онд SPAC хэлцлээр олон нийтэд хувьцаагаа гаргасан криптовалютын арилжааны Bakkt компанийг худалдан авч байгаа мэдээлэл Financial Times-д гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ огцом өссөн байна.
- Хэлцлийн нөхцөл: Хэлцэл нь Bakkt Holdings (BKKT)-ийн бүх хувьцаагаар хийгдэх бөгөөд Media & Technology Group нь Bakkt-ийг бүрэн эзэмших төлөвтэй байна.
- Стратегийн өөрчлөлтүүд: Өмнө нь Bakkt-аас криптовалютын хадгалалт үйлчилгээний бизнесээ зогсоох талаар мэдээлж байсан. Хэлцлийн хүрээнд энэ сегмент багтахгүй байж болзошгүй. Харин Bakkt институцийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн крипто арилжааны платформ байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
- Криптовалютын зах зээл дэх нөлөө: Bakkt-ийг худалдан авснаар Трампын хэвлэл мэдээллийн компани криптовалютын салбарт илүү идэвхтэй оролцох боломжтой болно.
Bakkt-ийн анхны гүйцэтгэх захирал асан, Бүгд Найрамдах намын гишүүн асан Келли Лёффлер нь Трампын тангараг өргөх ёслолыг зохион байгуулахад тусалж байгаа энэ нь талуудын ойрын харилцааг харуулж байна.
Bakkt-ийн 55%-ийг Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийг эзэмшдэг Intercontinental Exchange (ICE) эзэмшдэг бөгөөд тэд тус худалдан авалтыг батлах ёстой.
Хувьцааны үнийн өөрчлөлт
Bakkt (BKKT)
- Даваа гарагт хувьцааны арилжаа хэд хэдэн удаа зогссон.
- Хувьцааны үнэ 163.04%-иар өсөж $29.71 хүрсэн (52 долоо хоногийн хүрээ: $5.57–$68.75).
- 2024 онд жилийн дүнгээр 44%-иар буурсан байсан ч сүүлийн мэдээллийн дараа эрс өсөлт үзүүлэв.
Trump Media & Technology Group (DJT)
- Хувьцааны үнэ 16.65%-иар өсөж $32.78 хүрсэн (52 долоо хоногийн хүрээ: $22.55–$79.38).
- 2024 онд жилийн дүнгээр 85%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Энэхүү худалдан авалт Трампын компаниудыг криптовалютын зах зээлд илүү гүнзгий оруулж, түүний криптовалютыг дэмжих байр суурийг бататгах алхам болж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй