Онцлох нийтлэл Nvidia компанийн хувьцааны төлөв байдал: AI эрэлт ба шинэ бүтээгдэхүүний өсөлт
Удиртгал
2024 оны онцлох компаниудын нэг NVIDIA (NVDA) нь хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн чип үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай байна.
Тодруулбал, нийт зах зээлийн үнэлгээ нь 3.48 их наяд ам.доллар болсноор дэлхийн хамгийн том үнэлгээтэй компани болсон юм.
Тус компанийн хувьцааны ханш оны эхнээс 186.71%-иар өссөн бөгөөд одоогоор 141.95 ам.доллароор арилжаалагдаж байна.
Харин S&P 500 индекс он гарснаас хойш ногдол ашгийн өгөөж орсон дүнгээр 24.56%-ийн гүйцэтгэлтэй байна.
Үүний 60 гаруй хувийг гайхамшигт 7 компанийн хувьцаа бүрдүүлж байгаагаас 7.17%-ийг Nvidia дангаар бүрдүүлж байгаа юм.
Санхүүгийн эрүүл мэндийг нь чагнахуй
Зарим шинжээчид тус компанийн хувьцааг хэт өндрөөр үнэлэгдсэн гэж үздэг ч ирээдүйд олох ашиг, борлуулалтын орлого нь одоогийн үнэлгээг бодитой болгож байна.
Компанийн нийт ашгийн маржин 75.98%, үйл ажиллагааны ашиг нь 61.87%-тай байгаа нь эрэлт өндөртэй зах зээлд үр ашигтай ажиллаж байгааг илтгэж байна.
2024 оны хагас жилийн байдлаар нийт хөрөнгийн 12% нь өр төлбөр байгаагаас 90 гаруй хувь нь урт хугацаат зээл тул компанийг богино хугацааны өрийн дарамтад оруулахгүй юм.
ШИНЖЭЭЧИЙН БАЙР СУУРЬ
Blackwell чип нь асар их эрэлт, өсөлтийг авчирна
Nvidia компанийн дараагийн үеийн Blackwell чипийн нээлт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. NVIDIA-ийн шинэ Blackwell AI чип туршилтын үедээ хэт халж байна гэсэн албан бус мэдээлэл байгаа ч үүнийг ойрын хугацаанд засах боломжтой. Уг чипийг Meta, MSFT, Elon Musk-н xAI зэрэг томоохон компаниуд технологидоо нэвтрүүлэхээр хүлээж байна.
Болзошгүй хариу үйлдлүүд
- Эерэг
Хэрэв Blackwell чипийн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу эсвэл түүнээс илүү байвал Nvidia компанийн хувьцааны ханш шинэ дээд түвшинд хүрч өсөх магадлалтай.
- Сөрөг
Хэрэв үйлдвэрлэл саатаж эсвэл эрэлт таамагласнаас бага байвал өндөр үнэлгээтэй байгаа хувьцаа нь унаж болзошгүй.
Банкнууд ханшийг 175 ам.доллар гэж таамаглалаа
- Шинээр гаргах чип нь дангаараа 2025 он гэхэд 70 тэрбум ам.долларын орлого оруулах урьдчилсан таамаг байна. Үүнд хүрвэл хувьцааны ханш нь 175 ам.долларт хүрэх магадлал өндөр юм.
Хүснэгт: 3 улирлын тайлангийн хүлээлт
|
Борлуулалтын орлого |
EPS |
UBS банкны таамаглал |
$34.5 тэрбум |
$0.81 |
Шинжээчдийн дундаж хүлээлт |
$32.96 тэрбум |
$0.74 |
Шинжээчдийн энэхүү эерэг байр суурь нь Nvidia-ийн өсөлт, ирээдүйн санхүүгийн үр дүнгийн хүлээлтийг ихээхэн өсгөж байна.
Шинжээчдийн таамаглалаас харахад хэрэв тайлан сайн гарвал хувьцааны ханш нь 158 ам.долларт хүрэхээр байгаа ч энэхүү өндөр хүлээлт аль хэдийн хувьцааны үнэлгээнд тусгагдсан.
Тиймээс 11 сарын 20-нд гарах санхүүгийн тайлан нь энэхүү өсөлтийг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ.
Гинжин хэлхээ
Nvidia-гийн бизнес нь Microsoft, Google, Meta зэрэг hyperscaler компаниудаас ихээхэн хамааралтай. Эдгээр компаниуд нь Nvidia-ийн AI процессорыг генератив AI-ийн хэрэглээнд ашигладаг тул компанийн орлого, ашгийн өсөлтийн гол тулгуур болдог.
Эерэг
- Hyperscaler компаниуд AI дэд бүтцэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах талаарх мэдээлэл нь эерэг хүлээлт үүсгэж байна.
Сөрөг
- Hyperscaler компаниудын хөрөнгө оруулалт буурах эсвэл AI салбарт AMD-гийн өрсөлдөөн нэмэгдэх нь Nvidia-гийн хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
- АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Donald Trump-ийн мөрийн хөтөлбөрт импортын барааны тарифыг нэмэх бодлого туссан. Энэ нь Nvidia-д хамгийн их нийлүүлэлт хийдэг Taiwan Semiconductors компаниас ирэх түүхий эдийн зардлыг нэмж, ашигт ажиллагааг бууруулах магадлалтай.
- Super Micro Computer (SMCI) нь Nvidia-ийн гол түншүүдийн нэг бөгөөд 3 дахь том хэрэглэгч юм. Гэвч тус компани санхүүгийн тайлангаа хугацаандаа гаргаагүй гэсэн асуудалтай тулгарч, Nasdaq биржээс хасагдах эрсдэлд хүрээд байна. Энэ нь Nvidia-д сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Nvidia нь AI эрэлт болон шинэ бүтээгдэхүүний өсөлтөөс ашиг олж, санхүүгийн хүчтэй үр дүнг үзүүлж байгаа ч өрсөлдөөн болон нийлүүлэлтийн эрсдэлүүд нь хувьцааны өсөлтийг эрсдэлд оруулж болзошгүй.
Гэхдээ, Blackwell чипний амжилт болон AI салбар дахь түншлэл нь ирээдүйн өсөлтөд түлхэц үзүүлэх боломжтой байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
EARNINGS CALL COMING SOON-2024.11.10
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй