Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятад улс Латин Америкийн орнуудад нөлөөллөө тэлж байна 

Хятад улс Латин Америкийн орнуудад нөлөөллөө тэлж байна 

Хятад улс Латин Америкийн орнуудад нөлөөллөө тэлж байна 

 

Хятад улс Латин Америкийн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж, тус бүс нутагт нөлөөллөө тэлэхээр ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэхүү харилцааг Латин Америкийн байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ашигт малтмалд суурилж байна гэж дүгнэжээ. 

Юу болсон бэ? 

  • Мегапорт нээлт: Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Перу улсад 3.5 тэрбум долларын өртөгтэй мегапортыг нээв. Энэ порт нь Перугийн Чанкай хотыг Шанхайтай шууд холбох далайн замыг нээнэ. 
  • Бэлтгэн нийлүүлэлтийн үр ашиг: Энэ портын тусламжтайгаар Перу улсаас Хятад руу ачаа тээвэрлэх хугацаа 23 хоногоор богиносож, логистикийн зардал 20%-иар буурна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв. 

Хятадын ашиг сонирхол 

  • Хятадын эдийн засаг удааширч байгаа тул экспортын хэмжээгээ нэмэхийг эрмэлзэж байна. 
  • Латин Америк нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ашигт малтмал зэрэг Хятадын хэрэгцээнд тохирсон баялаг нөөцтэй юм. 
  • Перу улс Хятадын "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэнээр эдийн засгийн хамтын ажиллагаа нь эрчимжиж байна. 

Перугийн Чанкай портын ач холбогдол 

  • Латин Америк болон Ази хоорондын худалдааны үүдийг нээж, Перуг "тээврийн гарц" болгоно. 
  • Хятад нь Латин Америкийн орнуудын тэргүүлэх худалдааны түнш болох байр сууриа улам бататгаж байна. 
  • Тус портоор дамжуулан Бразил зэрэг орны бараа бүтээгдэхүүнийг Ази руу экспортлох боломж нэмэгдэнэ. 

АНУ-ын санаа зовнил 

  • Хятадын Латин Америкт оруулж буй хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа нь бүс нутагт томоохон өөрчлөлт авчирч, АНУ-тай өрсөлдөөнд орж эхэлж байна. 
  • АНУ-ын зүгээс Хятадын Латин Америк дахь өсөлтийг ажиглаж, Перугийн шинэ портыг Хятадын цэргийн флот ашиглах магадлалд санаа зовж байна. 
  • Дональд Трампын зөвлөхөөс Перугийн портоор дамжиж байгаа бараанд 60%-ийн татвар ногдуулах санал гаргасан гэж мэдээлжээ. 

Мэргэжилтнүүдийн дүгнэлт 

  • АНУ нь Латин Америк дахь нөлөөгөө алдсанаа стратегийн алдаатай бодлготойгоо холбон тайлбарлаж байна. Энэ "орон зай"-г Хятад идэвхтэй ашиглаж байгаа гэж үзжээ. 
  • Хятад улс зөвхөн эдийн засгийн харилцаа бус урт хугацаанд соёл, батлан хамгаалахын хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутагт илүү том нөлөөллөө тогтоохыг зорьж байна. 

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

enlightened7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.