Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” “тогтвортой” төлөвтэй гэж үнэллээ.
Олон улсын зээлжих зэрэглэлийн Moody's Ratings агентлаг 2024.11.19-нд Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгон өсгөж, “тогтвортой” төлөвтэй хэмээн үнэллээ.
Мөн тус банкны гаргасан 300 сая ам.долларын бондын үнэлгээг “B2” болгон ахиулсан байна. Энэхүү өсөлт нь Голомт банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн, Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотой юм.
Үүнээс гадна Монгол Улсын 8 банкны зээлжих зэрэглэлийг ахиулж, “B3”-аас “B2” болголоо. Үүнд ХасБанк, Төрийн банк, ХААН банк, Худалдаа Хөгжлийн банк зэрэг томоохон банкнууд багтаж байгаа бөгөөд бүгд “тогтвортой” төлөвтэй гэсэн үнэлгээг авсан байна.
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй