Монгол Улс 77 сая ам.доллароор “Century бонд”-оос буцаан худалдан авлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2027 онд хугацаа нь дуусах Century бондын ханш сүүлийн нэг жилд 8.6 хувиар өсөж, 93.6 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Энэ нь ойрын 5 жилд хугацаа нь дуусах Засгийн газрын бусад бондуудаас хамгийн хямд ханштай гэдгээрээ онцлогтой юм. Купоны хүү хамгийн бага буюу 3.5 хувьтай байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Монгол Улсын Засгийн газарт тус бондоос 77 сая ам.долларыг нээлттэй зах зээлээс буцаан худалдан авчээ. Монголбанк энэ онд бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулсны улмаас тус бондын өгөөж 22 хувиар буурсан нь өрийн менежментийн стратегид эерэгээр нөлөөлж байна.
Засгийн газрын өрийн нөхцөл ба ирээдүйн төлөв
Fitch Ratings-ийн мэдээлснээр Засгийн газрын өр 2024 оноос эхлэн ДНБ-ий 44 хувьд хүрч тогтворжих төлөвтэй байна. 2025 онд өр төлбөр 400 сая ам.доллар буюу ДНБ-ий 2 хувиас бага байх бол 2026 онд 1 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа нь өрийн дарамт тодорхой хэмжээнд нэмэгдэхийг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй