Goldman Sachs алт болон S&P 500 индексийн таамаглалаа өсгөлөө
Goldman Sachs-аас S&P 500 индексийг 2025 оны эцэс гэхэд 6,500 ам.долларт хүрч, алтны ханшийг 3,000 ам.доллар давна гэсэн шинэ таамаглалаа танилцууллаа.
Алтны үнэ өсөх төлөв
- Goldman Sachs-ийн тооцооллоор 2025 он гэхэд алтны үнэ унц нь 3000 ам.долларт хүрч шинэ дээд түвшинд хүрнэ.
- Төв банкнуудын худалдан авалт нэмэгдэх, АНУ-ын ХНС 2025 онд бодлогын хүүгээ бууруулах магадлал нь алтны үнэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
- Доналд Трампын засаглалын үед алтны үнэ тасралтгүй өсөх хандлагатай гэж дүгнэжээ.
Хөрөнгийн зах зээлийн өсөлт
- S&P 500 Index 2025 оны эцэст 6500 нэгжид хүрэх төлөвтэй байгаа нь одоогийн түвшнээс 10 хувиар өсөх тооцоолол юм.
- АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой, компаниудын ашигт ажиллагаа өндөр байх төлөвтэй байна.
- “Гайхамшигт 7” технологийн компаниудын хувьцааны өсөлт үргэлжлэх боловч сүүлийн долоон жилийн дундажтай ойролцоо байх магадлалтай гэж үзжээ.
Бодлогын нөлөө
- АНУ-ын ХНС мөнгөний хатуу бодлогоо сулруулж, төсвийн бодлого ээлтэй байснаар хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүлэхээр байна.
- Гэсэн хэдий ч Доналд Трампын тарифын бодлого болон Засгийн газрын бондын өндөр өгөөж нь хувьцааны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй