Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй NVIDIA компанийн тайлан
Өчигдөр NVIDIA (NVDA) компани 3-р улирлын тайлангаа тавилаа.
Шинжээчид нэгж хувьцаанд ногдох орлогыг (EPS) 0.74 ам.доллар гэж таамаглаж байсан бол 0.81 ам.доллар байв. Харин борлуулалтын орлогыг 33.2 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан бол 35.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Хэдийгээр тайлан хүлээлтээс дээгүүр гарсан ч after-market дээр хувьцааны ханш уналттай арилжаалагдаж байна.
Ирэх улирлуудад Blackwell чипний эрэлт өндөр байх төлөвтэй байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх шаардлага тулгарч байна. Тиймээс өрсөлдөөний эрсдэлийг даван туулж, өсөлтөө хадгалахын тулд NVIDIA компани шинэлэг технологид суурилсан стратегиа үргэлжлүүлэх нь чухал гэж шинжээчид онцолж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй