JPMorgan: 2025 онд дэлхийн эдийн засаг өндөр эрсдэлтэй байна.
JPMorgan банк "2025 оны дэлхийн эдийн засгийн төлөв" тайландаа эдийн засгийн нөхцөл байдал тэсвэртэй ч эрсдэл өндөр хэвээр байгааг онцолжээ.
2024 оны эдийн засгийн үзүүлэлтүүд
2024 онд дэлхийн эдийн засаг таамаглалаас давж өсөн, нэрлэсэн ДНБ 5%-иас дээш өссөн байна. Энэ нь санхүүгийн нөхцөл байдал харьцангуй зөөлөрсөнтэй холбоотой ч мөнгөний хатуу бодлого хэвээр байв.
- Аж ахуйн нэгжүүдийн ашиг дээд түвшиндээ хадгалагдсан.
- Хөдөлмөрийн орлого, баялгийн өсөлт өрхийн санхүүг дэмжсэн.
- Гэхдээ үйлдвэрлэл болон технологийн салбараас бусад салбар сул байжээ.
2025 оны хэтийн төлөв
JPMorgan дэлхийн эдийн засгийн тэсвэртэй байдал 2025 онд үргэлжлэх ч инфляц ойролцоогоор 3%-ийн түвшинд хадгалагдана гэж үзэж байна.
- Европ, Канад зэрэг улс бодлогын хүүгээ өндөр хувиар бууруулах төлөвтэй байна.
- АНУ-ын ХНС болон ихэнх хөгжиж буй орнуудын төв банкнууд бодлогын хүү дээр хязгаарлагдмал арга хэмжээ авахаар байна гэжээ.
Эрсдэл ба сорилтууд
JPMorgan банкнаас АНУ-ын улс төрийн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэнэ гэж онцолсон байна.
- Бүгд найрамдах намын удирдлага дор хэрэгжих бодлого өөрчлөлтүүд дэлхийн худалдаанд дарамт учруулж магадгүй.
- АНУ-аас Хятад руу чиглэсэн тарифын өсөлт, цагаачлалын хязгаарлалт нь нийлүүлэлтийн сөрөг шокийг үүсгэж, инфляцыг нэмж, төв банкнуудын бодлогын зөөлрөлтийг удаашруулна.
- Гэсэн ч АНУ-ын санхүү, зохицуулалтын өөрчлөлтүүд нь дотоодын ДНБ-ийг 0.4 хувиар өсгөж, сөрөг нөлөөг хэсэгчлэн нөхөх боломжтой гэж үзэж байна.
Харин Хятадын эдийн засгийн өсөлт эрс саарч, 2025 онд ДНБ-ий өсөлт 0.8 хувиар буурна гэж таамаглажээ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй