Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь ирээдүйн эрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? 

АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь ирээдүйн эрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? 

АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь ирээдүйн эрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? 

Цахилгаан автомашины эрэлт буурна

АНУ-ын цахилгаан автомашины (EV) $7,500 татварын хөнгөлөлтийг цуцлах нь ирээдүйн эрэлтийг 27%-иар бууруулж болзошгүй гэж эдийн засагчид тооцоолж байна. Энэхүү хөнгөлөлт нь 2022 онд батлагдсан "Инфляцыг бууруулах хууль"-ийн нэг хэсэг байсан бөгөөд үүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп цуцлах төлөвтэй тул цахилгаан автомашины хувьцааны үнэ унаад байна. Шинжээчдийн тооцооллоор хөнгөлөлтийг цуцалснаар цахилгаан автомашины тоо нэг жилд 317,000-иар буурах магадлалтай. 

Шатахуун зарцуулалтад багахан нөлөө үзүүлнэ 

Цахилгаан автомашинууд шинэ автомашины борлуулалтад бага хувийг эзэлдэг тул татварын хөнгөлөлтийг цуцлах нь шатахууны хэрэглээнд өчүүхэн нөлөөтэй байх юм. Судлаачдын үзэж байгаагаар, хөнгөлөлт цуцлагдсанаар АНУ-ын бензиний хэрэглээ эхний жилд 155 сая галлонаар нэмэгдэж, дараагийн 10 жилийн хугацаанд нийт 7 тэрбум галлонаар өсөх тооцоотой. Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын жилд хэрэглэдэг 136 тэрбум галлон бензиний ердөө 5%-ийг л эзэлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.