Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Alphabet компанийн хувьцаа огцом унав

Alphabet компанийн хувьцаа огцом унав

Alphabet компанийн хувьцаа огцом унав

АНУ-ын Хууль зүйн яамнаас  бидний сайн мэддэг, Google-ийн Chrome хөтчийг зарахыг шаардсанаар Alphabet компанийн хувьцаа өчигдөр 6%-иар уналаа. Энэ алхам нь Google-ийн хайлтын зах зээлийн дангаар ноёрхлыг таслан зогсоох зорилготой гэж мэдэгдсэн байна.

Хууль зүйн асуудал: Шерманы хуулийн 2-р зүйл

Энэхүү үйл явдал нь хэдэн жилийн турш үргэлжилсэн, хоёр намын дэмжин хэрэгжүүлж буй “шударга өрсөлдөөний” маргааны нэг хэсэг юм. Шүүх 8-р сард Google-ийг хууль бус монополь эрхтэй гэж тогтоосон бөгөөд тус компани хайлт болон текст сурталчилгааны зах зээлд “Шерманы хуулийн 2-р зүйл” заалтыг зөрчсөн болохыг илрүүлсэн юм. Шерманы хуулийн 2-р зүйлд монополь үүсгэх буюу зах зээлийг хянах зорилгоор хуйвалдаан хийхийг хориглож, ийм үйлдэлд оролцсон этгээдүүдийг гэмт хэрэгт тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Тодруулбал, энэ зүйлд "Хэн нэгэн этгээд худалдаа, арилжаанд хууль бусаар монополь үүсгэх, оролдох, эсвэл хуйвалдаан хийхийг хориглоно" гэж заасан байдаг.

Зах зээлд үзүүлэх нөлөө

Chrome-ийг зарж, бусдад шилжүүлэх нь Google-ийн өрсөлдөх чадварт томоохон нөлөө үзүүлэх магадлалтай бөгөөд арилжаачид үүнийг компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж, хувьцааны үнэ унахад хүргэсэн байна. Технологийн аваргуудын үнэлгээг өрсөлдөөний хууль, түүнийг дагасан маргаанууд ганхуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.