Asian Battery компани Metals Говь-Алтайд сульфидаар баялаг бүсийг илрүүллээ.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Asian Battery Metals компани хайгуулын өрөмдлөгийн явцад Говь-Алтай аймагт байрлах никель, зэс, цагаан алтны Ямбат төслийн талбайгаас 3.6 метрийн өндөртэй сульфидаар баялаг бүсийг илрүүллээ.
Ингэснээр Asian Battery Metals компани нь Азийн цэнэг хураагуурын металлын салбарын гол ордуудын нэг болох өндөр боломжтой юм.
Тус компани 8 сард Ямбат төсөл хэрэгжиж буй талбайн хойд хэсэгт магмын гаралтай зэс, никелийн нөөц байж болзошгүйг илрүүлснээс гадна төслийн хойд хэсэгт зэс-алтны эрдэсжилт илрүүлсэн талаар мэдээлж байжээ.
Энэхүү эрдэсжилт нь 30 метрийн өргөн, 400 метрийн урттай андезит чулуулгаас илэрсэн бөгөөд Copper Ridge гэж нэрлэсэн юм.
Тус компанийн хувьцаа (AZ9) Австралийн бирж дээр 0.06 австрали ам.доллароор арилжаалагдаж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй