Уул уурхайн экспорт 10 сард
2024 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж, үүнээс нүүрс болон зэсийн баяжмал дангаар 80 хувийг эзэлж байна.
Энэ нь экспортын бүтцэд уул уурхайн салбарын голлох байр суурийг бататгаж байна.
Нүүрс
- Нүүрсний экспорт 2024 эхний 10 сард 68.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 26.0 хувиар өслөө.
- Гашуунсухайт боомтоор 33.0 сая тонн, Шивээхүрэн боомтоор 20.4 сая тонн, Ханги боомтоор 1.8 сая тонн, бусад боомтуудаар 13.3 сая тонн нүүрс тус тус экспортолсон байна.
Зэсийн баяжмал
- Зэсийн баяжмалын экспорт 2024 эхний 10 сард 1,358 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өслөө.
- Гашуунсухайт (Оюу Толгой) боомтоор 843 мянган тонн, Замын-Үүд (Эрдэнэт) боомтоор 515 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортолсон байна.
Төмрийн хүдэр
- Төмрийн хүдрийн экспорт 2024 эхний 10 сард 6,078 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6 хувиар өслөө.
- Замын-Үүд боомтоор 5,526 мянган тонн, Бургастай боомтоор 490 мянган тонн, бусад боомтуудаар 62 мянган тонн төмрийн хүдэр тус тус экспортолсон байна.
Газрын тос
- Газрын тосны экспорт 2024 оны эхний 10 сард 3,418 мянган баррельд хүрч, өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурлаа.
- Баянхошуу боомтоор 3,136 мянган баррель, Замын-Үүд боомтоор 282 мянган баррель газрын тос тус тус экспортолсон байна.
Эх сурвалж: Эдийн засаг хөгжлийн яам
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй