БНХАУ-ын эдийн засаг 4.8 хувиар өслөө.
БНХАУ-ын эдийн засаг 2024 оны эхний 3 улирлын байдлаар 4.8 хувиар өссөн байна. Экспорт 2024 оны 10 дугаар сард 12.7 хувиар өссөн нь 2023 оны 3 сараас хойших хамгийн өндөр өсөлт юм. Мөн жижиглэнгийн худалдааны өсөлт өмнөх сараасаа 1.6 хувиар нэмэгдэж эрчимжсэн байна.
Экспорт, импортын өсөлт:
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны гуравдугаар улиралд 4.8 хувьтай байгаа бол экспорт 2024 оны 10 дугаар сард 12.7 хувиар өссөн байна.
- Импортын өсөлт 2024 оны 9 дугаар сард 0.3 хувиар өсөж, 10 дугаар сард 2.3 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрлэл, жижиглэн худалдааны өсөлт:
Аж үйлдвэрийн гарцын өсөлт 2024 оны 10 дугаар сард 5.3 хувь болж, өмнөх сард байснаас 0.1 нэгж хувиар өссөн бол жижиглэн худалдааны өсөлт өмнөх сараас 1.6 нэгж хувиар өсөж, 4.8 хувьтай хүрсэн байна.
Инфляц:
Хэрэглээний үнийн индекс 2024 оны 10 дугаар сард 0.3 хувь болж, өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурсан байна. Үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх сард байснаас буурч -2.9 хувьтай гарсан байна.
Худалдан Авалтын Менежерийн Индекс (PMI):
- Аж үйлдвэрийн салбарын PMI 2024 оны 10 дугаар сард 50.1 хувь болж, 4 дугаар сараас хойш анх удаа 50 нэгжийн босгыг давсан нь эдийн засгийн тэлэлтийг илтгэж байна.
- Аж үйлдвэрийн бус салбарын PMI 0.2 нэгжээр өсөж, 50.3 хувь болж өссөн байна.
БНХАУ-ын эдийн засаг сэргэж, экспорт, аж үйлдвэрийн гарц, жижиглэн худалдаа болон PMI зэрэг үзүүлэлтүүд өсөлттэй байгаа нь эдийн засгийн өсөлт аажмаар хурдаслаа.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй