Манай улс хангалттай гадаад валютын нөөцтэй байна.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар 4.96 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 0.8 хувиар нэмэгдэн, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны импортын 5.1 сарын хэрэгцээг хангах түвшин бөгөөд олон улсын 3 сарын шаардлагаас давсан үзүүлэлт юм.
Гадаад валютын нөөцийн тогтвортой өсөлтөд экспортын орлогын өсөлт, 500 сая ам.долларын бондын орлого, мөн гадаад өрийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэрүүд эерэг нөлөө үзүүлсэн. Нөөцийн өсөлт нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад дэмжлэг үзүүлж, цаашид тогтвортой өсөх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Монгол Банк
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй