Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп Мексик, Канад, Хятадын экспортын барааны татварыг нэмнэ.  

Трамп Мексик, Канад, Хятадын экспортын барааны татварыг нэмнэ.  

Трамп Мексик, Канад, Хятадын экспортын барааны татварыг нэмнэ.  

 

Доналд Трамп  Мексик, Канад, Хятадаас АНУ руу экспортолж буй бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах тухай мэдэгдэл гаргаж, шийдвэр гарсан өдрөөс хэрэгжиж эхлэх тухай мэдэгдлээ. Энэхүү бодлого нь Америкийн бизнес эрхлэгч болон хэрэглэгчдэд нэмэлт зардал үүсгэх магадлалтай. 

Татварын бодлогын үндэслэл 

Доналд Трамп 2025.01.20-нээс ажлаа эхэлсэн даруйдаа Мексик, Канад улсаас АНУ-д орж ирж буй бүх бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулах тушаалд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Энэ татвар нь АНУ-д улсад хар тамхи, ялангуяа фентанил нийлүүлэх, хууль бус цагаачлал бүрэн зогсох хүртэл хүчинтэй хэвээр байх ажээ. 

Мөн тэрээр Хятадаас АНУ-д орж ирэх бараанд одоо байгаа татвар дээр нь нэмж 10%-ийн татвар ногдуулахаа зарласан.  

Инфляцад хэрхэн нөлөөлөх вэ? 

Уг татварын бодлогын улмаас АНУ-ын инфляцыг өсгөх магадлалтай байна.  

Goldman Sachs-ийн ерөнхий эдийн засагчдын тооцоогоор, эдгээр татварууд хэрэгжвэл хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (PCE) 0.9%-иар нэмэгдэж, хэрэглэгчдийн үнийн түвшинд тодорхой өсөлт авчрах юм. 

PCE нь ХНС-ийн инфляцын гол үзүүлэлт бөгөөд одоо ч 2%-ийн зорилтот түвшнээс давсны зэрэгцээ шинэ татварууд нь энэ зөрүүг улам нэмж магадгүй байна.  

Ингэснээр 2025 онд бодлогын хүүг бууруулах Холбооны Нөөцийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.  

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

enlightened7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.