Samsung групп 86 жилийн хугацаанд анх удаа үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүн бус эмэгтэйг компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо.
Өмнөд Солонгосын хамгийн том Samsung групп 86 жилийн хугацаанд анх удаа үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүн бус эмэгтэйг компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо.
Эмэгтэй удирдагчид удирдах зөвлөлд орох нь ховор байдаг тус улсад 56 настай Ким Кён-Аг Samsung Bioepis компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар томилсон нь түүхэн үйл явдал болоод байна.
Тэрбээр Жон Хопкинсын их сургуулийн нейротоксикологийн эмч бөгөөд биологийн хөгжлийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай. Ким 2015 онд “Bioepis”-д ажилд орсон бөгөөд өмнө нь тэрбээр Samsung-ийн технологийн дэвшилтэт хүрээлэнд ерөнхий судлаач, дараа нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Ким Samsung компанийг удирдаж буй хоёр дахь эмэгтэй болж байгаа юм. Тус компанийг үндэслэгч Ли Бён Чуллийн ач охин, Hotel Shilla компанийн гүйцэтгэх захирал Ли Бу Жин нь Samsung-ийн салбар компанийг удирдаж байсан анхны эмэгтэй юм.
Өмнөд Солонгосын CEOScore зөвлөх компанийн мэдээлснээр 2023 онд бүртгэлтэй 269 томоохон компанийн ТУЗ-ийн ердөө 10 хувийг эмэгтэй удирдах албан тушаалтан эзэлж байна. Түүнчлэн тус компанийн мэдээлснээр ТУЗ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2019 онд 3 хувь, 2021 онд 6.9 хувь байсан бол аажмаар нэмэгдэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй