АНУ Украинд 725 сая ам.долларын зэвсгийн багц илгээхээр төлөвлөж байна
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд 725 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү багц нь ОХУ-ын цэргүүдийн давшилтыг сааруулах зорилготой бөгөөд танк эсэргүүцэгч зэвсэг, газарт суурилуулсан мина, дрон, HIMARS системийн пуужингуудын сум зэрэг зэвсгүүдийг багтаасан гэж мэдээлж байна.
АНУ яаралтай үед холбоотнууддаа зэвсгийн нөөцөөсөө шууд тусламж үзүүлдэг бөгөөд Байдены үед 125-250 сая ам.долларын тусламж үзүүлж байсан. Мөн Байден 4-5 тэрбум ам.долларын зэвсгийн хөрөнгийг нөөцөлсөн бөгөөд үүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө ашиглахаар төлөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй