Хятад улс гянтболдын экспортыг хязгаарлаж эхэлнэ
12 сарын 1-ээс эхлэн Хятад улс гянтболдын экспортыг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн турш дэлхийн зах зээлд хямд үнээр нийлүүлэлт хийж өрсөлдөгчдөө шахан гаргасны үр дүнд нийлүүлэлтийн 80%-ийг хянах хэмжээнд хүрсэн бодлогоосоо ухрах алхам гэж шинжээчид үзэж байна. Гянтболд нь зэвсэг, хагас дамжуулагч үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг маш хатуу металл юм.
Хязгаарлалтыг хэрэгжүүлэх шалтгаан
- Хятад улс хоёр талын (иргэний болон цэргийн зориулалттай) ашиглалтад хамаарах бүтээгдэхүүний экспортыг хянах шинэ журмаа танилцуулж, гянтболд болон бусад чухал эрдэс бүтээгдэхүүний экспортод тусгай зөвшөөрөл авах шаардлага тавьжээ.
- Энэ нь АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдал нэмэгдэж буй үед хийгдэж байгаа бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яам 2027 оноос эхлэн Хятадад олборлосон гянтболдыг худалдан авахыг хориглохоор болсон байна.
Гянтболдын зах зээлд үзүүлэх нөлөө
- Хятад улсын экспортын хориг нь гянтболдын үнийг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа ч одоогийн зах зээлийн үнэ хангалттай ашиг олох түвшинд хараахан хүрээгүй байна. Одоогийн байдлаар гянтболд 1 тонн тутамд 335 ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд олборлолт илүү ашигтай болохын тулд үнэ дор хаяж 50 ам.доллараар өсөх шаардлагатай гэж шинжээчид үзжээ.
- АНУ-ын зүгээс Хятадын гянтболдод ногдуулах татварыг 2023 оны есдүгээр сард 25%-иар нэмэгдүүлсэн ба зарим аж ахуйн нэгжүүд энэ татварыг 50% хүртэл өсгөхийг шаардсан байна. Татвар нэмэгдэх нь дотоодын олборлолтыг сэргээхэд түлхэц болох магадлалтай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй